Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-05-12
Магадлалын дугаар 022
Хэргийн индекс 121/2011/0021/Э
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Хабыкейн Жардемхан
Шүүгдэгч Х.Ханат
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч Т.Серикжан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч
1.Баян-Өлгий аймаг дахь сум  дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ботахара Нура овогт Хаюгийн Ханатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ботахара Нура овогт Хаюгийн Ханатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жил 20 хоногийн хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,                   3 дугаар заалтын “Монгол Улсын Эрүүгийн  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Ханатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж шүүгдэгч Х.Ханатын нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Ханатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар оногдуулсан 2 жил 20 хоногийн хорих ялд  Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж шүүгдэгч Х.Ханатын нийт эдлэх ялыг 2 жил 20 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж, 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Ханатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Ханатад оногдуулсан 2 жил 20 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Х.Ханатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 
Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.10 027 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Дүйсенбекийн Көбеш Х.Ханат 215.2.