Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-03-11
Магадлалын дугаар 28
Хэргийн индекс 111/2013/0026/э/
Шүүх Архангай аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Түндэвийн Даваасүрэн
Шүүгдэгч Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
271.1. - Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан Хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн   2013 оны 02 сарын 05-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын удирдлага болгож байгаа хэсгийн “294” гэсний өмнө “ 248 дугаар зүйлийн 248.1.1,” гэж,

 тогтоох хэсэгт  1 заалт болгон “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-ээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигин овгийн Доржийн Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”  гэж  тус тус нэмсүгэй.

2. Мөн тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ”Боржигин овгийн Доржийн Нарантуяаг албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх” гэснийг,

2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Доржийн Нарантуяаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 702.000 төгрөгөөр торгох ялаар” гэснийг,

7 дахь заалтыг бүхэлд нь,

8 дахь заалтаас “шүүгдэгч” гэснийг,

9 дэх заалтаас “шүүгдэгч Д.Нарантуяад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг”гэснийг тус тус хассугай.

3. Уг тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг  7, 9 дэх заалтыг 8, 10 дахь заалтыг 9  гэж тус тус өөрчлөн дугаарласугай.

            4.Шийтгэх тогтоолын шүүгдэгч Р.Батбаярт холбогдох  бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ магадлалыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу  Монголулсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл  бичих  эрхтэйг дурдсугай .

 

 



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.05 28 Архангай аймаг дахь Сум дундын шүүх Доржийн Байгалмаа Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр 145.2., 271.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.05.15 246 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр 145.2., 271.1.