Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-15
Магадлалын дугаар 23
Хэргийн индекс 251/2013/0112/э
Шүүх Сүхбаатар аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Гунаагийн Сүрэн
Шүүгдэгч Б.Сайнхүү, Д.Эрдэнэбат Б.Бадам
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Баттулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

НЭГ. Өмгөөлөгч Г.Нямхүүгийн Б.Сайнхүүд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах, шүүгдэгч Б. Сайнхүүгийн хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

1.Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Д.Эрдэнэбат, Б.Бадам нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсугай гэж

2. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг шүүгдэгч Б.Сайнхүүг цагдан хорих, Д.Эрдэнэбатыг бусдын батлан даалтад өгөх, Б.Бадамд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай гэж

ХОЁР. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах, прокурор эсвэл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.02 90 Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх Шарын Оюунгэрэл Б.Сайнхүү, Д.Эрдэнэбат Б.Бадам 145.2.