Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-11-14
Магадлалын дугаар 039
Хэргийн индекс 121/2012/0067/Э
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Солтанмуратын Өмирбек
Шүүгдэгч Т.Хажихан
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч А.Турдыбек
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч
 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Хажиханд холбогдох 201204000094 дугаартай, 121-2012/0088/Э индекстэй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Хажиханыг цагаатгаж,  шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай. 
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар 201204000094 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцаасугай. 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1.-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.