Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-12-02
Магадлалын дугаар 72
Хэргийн индекс 191/2013/0104/э
Шүүх Дорнод аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Тэрбишийн Энхтуяа
Шүүгдэгч Б.Наранхишиг, П.Бадам
Зүйл хэсэг 138.2. - Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолд дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Борягийн Наранхишиг….“хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд… тооцсугай” гэснийг “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн  24.1.1–д заасан заалтуудыг баримтлан Борягийн Наранхишиг нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “шүүгдэгч Борягийн Наранхишигийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн”, 3 дахь заалтаас “ялтан Б.Наранхишигт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх.”, 4 дэх заалтаас “ялтан Б. Наранхишигт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б. Наранхишигт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасан” заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн П.Бадамд холбогдох болон бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан П.Бадамын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүхэд, өмгөөлөгч нь өөрөө , эсхүл шүүгдэгч, хохирогч нар өмгөөлөгчөөрөө  дамжуулан гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.17 104 Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх Батдолгорын Энхбаатар Б.Наранхишиг, П.Бадам 138.2.