Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-11
Магадлалын дугаар 63
Хэргийн индекс 281/2013/0065/э
Шүүх Увс аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Надмидын Мөнхжаргал
Шүүгдэгч Ц.Оюунтөгс Б.Болормаа
Зүйл хэсэг 100.1. - Тарчлаах
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Анхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

         1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолд дараахь нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсугай
          а. Шүүгдэгч Цэмбэлийн Оюунтөгс, Багаахүүгийн Болормаа нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй гэсэн нэмэлт оруулсугай.
         б. Шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтын Ц.Оюунтөгс, Б.Болормаа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэдгийг Ц.Оюунтөгс, Б.Болормаа нарыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэж
          в. Шийтгэх тогтоолын бусад заалтуудаас Ц.Оюунтөгсөд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох
          г. 2 дугаар заалтын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Болормаад эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар гэснийг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэхь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар гэж
         д. 4 дүгээр заалтын Б.Болормаад оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар гэснийг Б.Болормаад Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэхь зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нь багтааж бүгд 1 жилийн хорих ялаар гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
         2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ц.Оюунтөгсөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт зааснаар  Ц.Оюунтөгсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналтын шатны шүүхэд шүүгдэгч хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


 


ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН
                           ШҮҮГЧИД
                                                            М.НЯМБАЯР

                                                                   Н.МӨНХЖАРГАЛ


Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.12 63 Увс аймаг дахь Сум дундын шүүх Бадамын Цагцалмаа Ц.Оюунтөгс Б.Болормаа 100.1., 145.2.