Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-15
Магадлалын дугаар 73
Хэргийн индекс 281/2013/0071/э
Шүүх Увс аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Дагва Жамбалсүрэн
Шүүгдэгч Д.ЦогнэмэхР.Түмэнбаяр
Зүйл хэсэг 146.2. - Бусдын эд хөрөнгийг булаах
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

       1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын шүүгдэгч нараас 1,020,000  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж гэснийг Д.Цогнэмэхээс 35.000 төгрөг Р.Түмэнбаяраас 985.000 төгрөг тус тус гаргуулан Увс аймгийн Өмнө-говь сумын 1 дүгээр багийн иргэн Басан овогтой Батаад олгосугай, 6 дугаар заалтын Д.Цогнэмэхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Тоёото прадо” маркийн 94-48 УВА улсын дугаартай авто машины үнэ буюу 7.000.000 төгрөг, Хурд 150 маркийн 27-46 УВЗ улсын дугаартай мотоциклийн үнэ буюу 700.000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай гэснийг тус тус хүчингүй болгосугай, 5 ширхэг хонины мах, арьсны үнэ нийт 710 төгрөг гэснийг 710.000 төгрөг гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.
       2. Тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Р.Түмэнбаяр түүний өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Түмэнбаярыг цагаатгах”, Д.Цогнэмэх түүний өмгөөлөгч, Б.Гансүх нарын “зүйлчлэл өөрчлүүлэх“-ээр гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
       3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.



ДАРГАЛАГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧИД                                    М.НЯМБАЯР

                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.30 73 Увс аймаг дахь Сум дундын шүүх Мягмар Пагма-Оролмаа Д.ЦогнэмэхР.Түмэнбаяр 146.2.