Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-10-01
Магадлалын дугаар 710
Хэргийн индекс 016/2013/0072/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Л.Ермек
Зүйл хэсэг 122.1. - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
Улсын яллагч Н.Дамбадаржаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Л.Ермекийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Л.Ермекийг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.  Ялтны өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.



Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.02 286 Сүхбаатар дүүргийн шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Л.Ермек 122.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.15 471 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Л.Ермек 122.1.