Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-09-05
Магадлалын дугаар 661
Хэргийн индекс 015/2013/0316/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ж.Энх-Од
Зүйл хэсэг 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
Улсын яллагч Н.Эрдэмбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Ж.Энх-Одыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Ж.Энх-Одыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Ж.Энх-Одыг 15 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ж.Энх-Одыг 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Ж.Энх-Од, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.04 353 Сонгинохайрхан дүүргийн шүүх Довчинсэнгээгийн Алтанжигүүр Ж.Энх-од 091.2.12
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.08 463 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Ж.Энх-од 091.2.12