Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-07-17
Магадлалын дугаар 28
Хэргийн индекс 151/2013/0027/э
Шүүх Говь-Алтай аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Шаравын Баттогтох
Шүүгдэгч Б.Алтаншагай нар
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Н.Ганболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 321, 325, 324 дүгээр зүйлийн 324.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54  дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ … хуульд заасан хорих болон баривчлах ял оногдуулах…” гэснийг хасч, 2 дахь заалтын “ … Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар ялтан Г.Тулга-Эрдэнийг 3 жил 2 сарын хугацаагаар,  Н.Анхбаярыг 3 жил 2 сарын хугацаагаар, Ц.Нармандахыг 3 жил 2 сарын хугацаагаар, Д.Эрдэнээг 3 жил 1 сарын хугацаагаар, Г.Дашжамцыг 3 жил 1 сарын хугацаагаар тус, тус хорих ялаар, ялтан Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1- д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5- д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй...”, гэснийг  “…Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар ялтан Г.Тулга-Эрдэнийг 3 жил 2 сарын хугацаагаар,  Н.Анхбаярыг 3 жил 2 сарын хугацаагаар, Ц.Нармандахыг 3 жил 2 сарын хугацаагаар, Д.Эрдэнээг 3 жил 1 сарын хугацаагаар, Г.Дашжамцыг 3 жил 1 сарын хугацаагаар тус, тус хорих ялаар, ялтан Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1- д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5- д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж, 3 дахь заалтын “ …  Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- д зааснаар ялтан Б.Алтаншагайд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5- д зааснаар  оногдуулсан хүнд ял 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  оногдуулсан хөнгөн ял 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нь багтааж, биечлэн эдлэх ялыг нь 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай ...”  гэснийг, “…  Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- д зааснаар ялтан Б.Алтаншагайд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5- д зааснаар  оногдуулсан хүнд ял 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нь Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1- д зааснаар  оногдуулсан хөнгөн ял 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нь багтааж, биечлэн эдлэх ялыг нь 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай ...”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.     
       2.Гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор  хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                          

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР

        ШҮҮГЧИД                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                              Ш.БАТТОГТОХ


Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.