Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-04-15
Магадлалын дугаар 15
Хэргийн индекс 151/2013/0024/э
Шүүх Говь-Алтай аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвийн Лагчаа
Шүүгдэгч Г.Мягмарцэрэн нар
Зүйл хэсэг
Улсын яллагч Р.Батбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:
     1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28 ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг  “…Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар шүүгдэгч Г.Бархасыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г.Мягмарцэрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй…” гэж,  3 дугаар заалтыг “…Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 -д зааснаар шүүгдэгч Г.Мягмарцэрэнгийн Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 02 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 4 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн  жинхэнэ эдлэх ялыг 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай…” гэж тус тус өөрчилж,  4 дүгээр заалтыг хасч бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
   2. Гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор  хяналтын шатны журмаар гомдол гаргах , эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
                      

              ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР
               ШҮҮГЧИД                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН
                                                                                             П.ЛАГЧАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.