Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-03-03
Магадлалын дугаар 011
Хэргийн индекс 121/2010/0038/Э
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Асылханы Сауле
Шүүгдэгч М.Өкей, Х.Күнат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Еркегүл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч
Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад доорхи өөрчлөлтийг оруулсугай.
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар  Хызырын Күнатад оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг “чанга дэглэмтэй хорих ангид” гэснийг “жирийн дэглэмтэй хорих ангид” эдлүүлсүгэй гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсанаас хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.