Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2013-03-19
Магадлалын дугаар 52
Хэргийн индекс 013/2013/0052/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Мөнхөөгийн Пүрэвсүрэн
Шүүгдэгч М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан 147 дугаар зүйлийн 147.2 зааснаар М.Минжсүрэнг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар О.Мөнхзаяаг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар М.Минжсүрэнг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар О.Мөнхзаяаг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан О.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.01.16 52 Баянгол дүүргийн шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар 147.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.07 289 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг М.Минжсүрэн О.Мөнхзаяа нар 147.2.