Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-10-18
Магадлалын дугаар 66
Хэргийн индекс 171/2012/0111/Э/
Шүүх Дархан-Уул аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Сосорбарамын Энхжаргал
Шүүгдэгч Батсайханы Хаш-Эрдэнэ, Гүнэкэн овогт Сүнжидмаагийн Мөнхтөр, Алаг адуут овогт Бизъяагийн Ариунзаяа
Зүйл хэсэг 181.1. - Танхайрах
181.2.2. - нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж,
230.1. - Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
Улсын яллагч Н.Идэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  315 дугаар зүйлийн   315. 1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2-т  заасныг   удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн   2012 оны 08 дугаар сарын  27-ны өдрийн  154 дүгээр шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд,

“…Бизъяагийн Ариунзаяаг  төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ  гүйцэтгэж байхад нь  хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай...”  гэж ,  тогтоох хэсгийн  3, 8  дугаар заалтанд,  “… Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар   гэснийг  Эрүүгийн хуулийн 230 дугаар   зүйлийн 230.1-д  зааснаар…”  гэж тус тус   өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Өмгөөлөгч Н.Баттунсагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
   
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш
14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 








       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Л.АМАРСАНАА                           

       ШҮҮГЧИД                              Б.БЯМБАСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.