Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-10-18
Магадлалын дугаар 65
Хэргийн индекс 171/2012/0133/Э/
Шүүх Дархан-Уул аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Бодьгэрэлийн Бямбасүрэн
Шүүгдэгч Боржигон овогт Майжавын Пүрэвдулам
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч Г.Яндаг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул  аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн 2012  оны  07 дугаар сарын  17-ны өдрийн 142 дугаар  шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн  1 дүгээр  заалтыг:

Боржигон овогтой Майжавын Пүрэвдуламыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт  хэрэг  үйлдсэн гэм  буруутайд тооцсугай гэж,

Тогтоох хэсгийн  2 дугаар  заалтыг:

Шүүгдэгч Майжавын Пүрэвдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж тус  тус  өөрчлөн, шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн  бусад  заалтыг  хэвээр  үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.










        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

        ШҮҮГЧИД                                               Ц.ТУЯА
                                                                                       

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.