Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-06-28
Магадлалын дугаар 450
Хэргийн индекс 017/2010/0174/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Загдын Цэнгэнбаяр
Шүүгдэгч Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
182.2. - Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
Улсын яллагч Õ.Áàçàððàã÷àà
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын: “ … Тоёота чейзер” маркийн 64-36 УБЭ дугаартай, “Х.Портер” маркийн 03-20 УБР дугаартай, “Делика” маркийн 63-37 УБУ дугаартай, “Аксент” маркийн 89-50 УБН дугаартай автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Замын цагдаагийн газрын мэргэжил хяналтын хэлтэст хүргүүлэх” гэснийг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга, ялтан Д.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Даваа, ялтан Б.Баттулгын өмгөөлөгч Д.Барсүрэн, ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Ц.Рашзэвэг, ялтан Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Б.БАТЦЭРЭН                              

                                  ШҮҮГЧИД                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                 З.ЦЭНГЭНБАЯР



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.