Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2011-02-01
Магадлалын дугаар 007
Хэргийн индекс 121/2011/0001/Э
Шүүх Баян-Өлгий аймгийн шүүх
Илтгэгч шүүгч Хабыкейн Жардемхан
Шүүгдэгч К.Ерболат, Х.Серикжан
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч М.Фарида
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын  03-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын дугаарыг “9” болгон өөрчилж, доорхи агуулга бүхий 7, 8 дугаар заалт нэмж өөрчилсүгэй.
7.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан К.Ерболат, Х.Серикжан нарын тус бүрт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзхаар тогтоосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар К.Ерболат, Х.Серикжан нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт даалгасугай.
2.Х.Серикжан, К.Ерболат нар нь 29 хоног урьдчилан цагдан хоригдсныг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцохыг дурьдсугай.
3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  хохирогчийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.01.03 002 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Тогтоолын Байгонак К.Ерболат, Х.Серикжан 181.2.5.