Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-11-08
Магадлалын дугаар 859
Хэргийн индекс 013/2012/0391/э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Лувсаншаравын Даваасүрэн
Шүүгдэгч Ч.Алтанцэцэг, И.Өлзийбаяр, Ж.Тунгалагт
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.3. - урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4. - давтан;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч А.Болорчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  315 дугаар зүйлийн

                                                               315.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ж.Тунгалаг, И.Өлзийбаяр нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн бүх заалтуудыг хүчингүй болгосугай.

            2. “И.Өлзийбаярт прокуророос Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар, Ж.Тунгалагт мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар, Ч.Алтанцэцэгт мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, И.Өлзийбаяр, Ж.Тунгалаг нарыг цагаатгасугай.” гэсэн нэмэлт оруулж,

            3. 1-р заалтад “Ч.Алтанцэцэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг ““Ч.Алтанцэцэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

           4. 2-р заалтад “Ч.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Ч.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.САРАНТУЯА

                                     

                                 ШҮҮГЧИД                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Л.ДАВААСҮРЭН

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.