Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-04-26
Магадлалын дугаар 334
Хэргийн индекс 015/2012/0082/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Ширэндэвийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
107.3. - Бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

            1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.Баатарт холбогдох бүх заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Б.Баатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан...” гэснийг “...бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй...” гэж, 3 дахь заалтын “...Жаргалсайханы Сугарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Жаргалсайханы Сугарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар түүний цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцож, 112 цаг албадан ажил хийлгэх ялыг хасч тооцон, 139 цаг албадан ажил хийлгэх ялаар тогтоосугай  ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын Ж.Сугарт холбогдох заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн А.Ууганбаярт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж, ялтан А.Ууганбаяр, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, ялтан Ж.Сугар, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр  нарын гаргасан давж заалдах  гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.03.05 130 Сонгинохайрхан дүүргийн шүүх Дорлигийн Лувсандорж А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар 091.1., 107.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.06.13 378 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар 091.1., 107.3.