Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2012-06-21
Магадлалын дугаар 508
Хэргийн индекс 017/2012/0112/Э
Шүүх Нийслэлийн шүүх
Илтгэгч шүүгч Лувсаншаравын Даваасүрэн
Шүүгдэгч Д.Наранцогт
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Насанбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

7 дахь заалтад: “Энэ хэрэгт 4 ширэмтэй, шилэн тавцантай цахилгаан зуух, гал тогооны ханын иж бүрэн тавилга, том өрөөний буйдан, хувцасны өлгүүр, том өрөөний гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн гэрлийн бүрхүүл, угаалгын машин, угаалгын өрөөний босоо душ, ”КЕН” маркийн цахилгаан дрилл, хүүхдийн өрөөний компьютерийн ширээ, номын тавиур, хүүхдийн өрөөний давхар ор,  хүүхдийн өрөөний хувцасны шкаф, хүүхдийн  өрөөний  гэрлийн бүрхүүл, угаалгын  өрөөний диван, 2 тумбочикний хамт, унтлагын өрөөний хувцасны шкаф, унтлагын өрөөний гэрлийн бүрхүүл, унтлагын өрөөний тольтой тумбочка, “LG” маркийн 32 инчийн өнгөт зурагт, эрэгтэй эмэгтэй хос савхин болон нэхий дээл, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууцанд шинээр авч тавьсан тавилга болон цахилгаан бараанууд, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байрны 108 тоот орон   сууц, Сэлэнгэ аймгийн 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 23 тоот хашаа байшин, 03-72 УНО улсын дугаартай “Хонда Си Ар Ви” /HONDA CR-V/ маркийн автомашин, 04-49 УБЧ улсын дугаартай “Тоёота карина” /Тоуоtа Carina/ маркийн автомашин битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.” гэснийг  “Энэ хэрэгт 4 ширэмтэй, шилэн тавцантай цахилгаан зуух, гал тогооны ханын иж бүрэн тавилга, том өрөөний буйдан, хувцасны өлгүүр, том өрөөний гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн гэрлийн бүрхүүл, угаалгын машин, угаалгын өрөөний босоо душ, ”КЕН” маркийн цахилгаан дрилл, хүүхдийн өрөөний компьютерийн ширээ, номын тавиур, хүүхдийн өрөөний давхар ор,  хүүхдийн өрөөний хувцасны шкаф, хүүхдийн өрөөний гэрлийн бүрхүүл, угаалгын өрөөний диван, 2 тумбочикний хамт, унтлагын өрөөний хувцасны шкаф, унтлагын өрөөний гэрлийн бүрхүүл, унтлагын өрөөний тольтой тумбочка, “LG” маркийн 32 инчийн өнгөт зурагт, эрэгтэй эмэгтэй хос савхин болон нэхий дээл, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууцанд шинээр авч тавьсан тавилга болон цахилгаан бараа, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 47 дугаар байрны 28 тоот орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байрны 108 тоот орон   сууц, Сэлэнгэ аймгийн 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 23 тоот хашаа байшин, 03-72 УНО улсын дугаартай “Хонда Си Ар Ви” /HONDA CR-V/ маркийн автомашин, 04-49 УБЧ улсын дугаартай “Тоёота карина” /Тоуоtа Carina/ маркийн автомашин гэх битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч П.Батдаваагийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.” гэж өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Наранцогт, түүний өмгөөлөгч Ц.Баянбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 



Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.04.11 122 Хан-Уул дүүргийн шүүх Пагамын Туяат Д.Наранцогт 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.06 459 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Наранцогт 145.4.