Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-06-06
Дугаар 98А
Хэргийн индекс 015/2012/0071/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Батболор
Шүүгдэгч М.Уламбаяр
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч О.Пүрэвсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          1. Шүүгдэгч Монгол овогт Мөнхболдын Уламбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, давтан үйлдлээр догшин авирлаж бусдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Монгол овогт Мөнхболдын Уламбаярыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан М.Уламбаярт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж,  мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уламбаярын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. М.Уламбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Уламбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТБОЛОР

 

                                              ШҮҮГЧ                                          Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                                            Ш.ОЮУНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.11.02 636 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн М.Уламбаяр 181.3.