Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-13
Дугаар 118
Хэргийн индекс 140/2011/0114/э
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч Э.Баярцогт, У.Цэндсүрэн, Б.Батцэнгэл
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ж.Нарантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1. Луугар овогт Энхбаярын Баярцогт, Аргуун овогт Ундрахын Цэндсүрэн,  Ончуул овогт Болдын Батцэнгэл нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Э.Баярцогт, У.Цэндсүрэн, Б.Батцэнгэл нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Э.Баярцогт, У.Цэндсүрэн, Б.Батцэнгэл нарт оногдуулсан 5 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

       5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2000 төгрөг /1000-тын дэвсгэрт 2 ширхэг/, 50 см-ийн урттай, нимгэн, хоёр давхар зууван хэлбэрийн хэлхээс бүхий мөнгөн гинж, мөнгөн кулон, 20 см-ийн урттай, гинжин бугуйвч тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Ууганбаатарт буцаан олгож, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд төлсөн 25000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Ганбатад даалгасугай.

         6.  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Баярцогт, У.Цэндсүрэн, Б.Батцэнгэл нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг хууль ёсны төлөөлөгч нар болон Булган аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн байгууллагад хариуцуулсугай.

    7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баярцогт, У.Цэндсүрэн, Б.Батцэнгэл нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.