Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-06-09
Дугаар 195
Хэргийн индекс 016/2011/0192/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Шадравын Төгсгэрэл
Шүүгдэгч Э.Наранбаатар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч С.Мөнхгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

             1. Боржигон овогт Энхбаатарын Наранбаатар, Юмхан овогт Сунаравын Отгонболд, Заан овогт Отгонбаярын.Золбоо нарыг согтуугаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авахаар хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан 2 хохирогчийн 2 ширхэг гар утсыг  дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 55ш дугаар зүйлийн 55ш 1-д заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт  зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч

Э.Наранбаатарыг 3 /гурван/ жил 10 /арав/ сар хорих ялаар,

С.Отгонболдыг 3 /гурван жил 4 /дөрвөн/  сар 10 /арав/ хоног хорих ялаар,              

 О.Золбоог  3 /гурван / жил 8 /найман/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан   Э.Наранбаатар, С.Отгонболд, О.Золбоо нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт хураагдсан  эд мөрийн баримтгүй, ялтан Э.Наранбаатар, С.Отгонболд, О.Золбоо нар төлөх төлбөргүй,   цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх  тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.           

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Наранбаатар, С.Отгонболд, О.Золбоо нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьж эдлэх ялыг 2011 оны 06 сарын 09-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.