Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-11-14 |
Дугаар | 374 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Э.Намдаг |
Зүйл хэсэг | 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Энхтуяагийн Намдагийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Намдагт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Намдагийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5. Э.Намдагт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2011.11.14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг ялтан , хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.Намдагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |