Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-11-12
Дугаар 0143
Хэргийн индекс 221/2012/0143/Э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Шараагийн Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Б.Нэргүй
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.         Шүүгдэгч Жунтан овгийн Батсуурийн Нэргүйг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэргүйг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.         Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч  Б.Нэргүйн 4 хоног урьдчилан хоригдсон болохыг дурьдсугай. 

4.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэргүйгээс 1.420.440 төгрөг гаргуулан хохирогч О.Отгонсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.744.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.         Хохирогч О.Отгонсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэн авах  эрхтэйг дурьдсугай.

6.         Шүүгдэгч Б.Нэргүй нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.         Тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.