Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-11-09 |
Дугаар | 370 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Б,Гансүх, О,Бат-Эрдэнэ, Б,Батсайхан |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Батбаярын Гансүх, Оюунбилэгийн Бат-Эрдэнэ, Бэхбатын Батсайхан нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-ыг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Гансүхийг 3 жил хорих, О.Бат-Эрдэнийг 2 жил 1 сар хорих, Б.Батсайханыг 2 жил 2 сар хорих ялаар тустус шийтгэсүгэй 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Гансүх, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн отверкыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Гансүх 122 хоног, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан нар тус бүр 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Гансүхэд оногдуулсан 3 жил хорих, О.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 жил 1 сар хорих, Б.Батсайханд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн ЦХ-т даалгасугай.
6. Б.Гансүх, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |