Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-11-08 |
Дугаар | 368 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Т.Отгонмөнх |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх 234.1. - Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух |
Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тогоочийн Отгонмөнхийг давтан бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн, шунахайн сэдэлтээр бусдын иргэний үнэмлэх, бичиг баримтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Т.Отгонмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Отгонмөнхийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн резинэн гадартай бариултай төмөр алхыг тогтоол хүчин төглөдөр болмогц устгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Отгонмөнхөөс 1.225.000 төгрөг гаргуулан хохирогч П.Нарангэрэлд 500.000 төгрөг, О.Батчулуунд 50.000 төгрөг, Г.Ганжигүүрт 120.000 төгрөг, Л.Булганд 150.000 төгрөг, Б.Шаравжамцад 100.000 төгрөг, Т.Мөнхбаярт 45.000 төгрөг, А.Аваасүрэнд 40.000 төгрөг, Т.Мөнхтөрд 220.000 төгрөг тус тус олгож, Б.Шаравжамцын нэхэмжлэлээс 180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Т.Отгонмөнхийн цагдан хоригдсон 104 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Т.Отгонмөнхийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |