Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-11-07 |
Дугаар | 362 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Эрдэнэхүүд, Ц.Эрдэнэбулганд |
Зүйл хэсэг | 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах 146.1. - Бусдын эд хөрөнгийг булаах 181.3. - Танхайрах 234.2. - Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух |
Улсын яллагч | Д.Цэнгэлмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 298, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Гомборагчаагийн Эрдэнэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар, Цэдэндагвын Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 245.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокуророос Гомборагчаагийн Эрдэнэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-р яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Гомборагчаагийн Эрдэнэхүүг зэвсэг хэрэглэн танхайрсан, бусдын бие махбодид давтан хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 5 сар баривчлах, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сар хорих, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Эрдэнэхүүд 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сар хорих ял дээр 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жил 6 сарын сарын хорих ялыг нэмж, 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 5 сар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 7 / долоо / жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Г.Эрдэнэхүүгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Г.Эрдэнэхүүгийн цагдан хоригдсон 272 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, шалны алчуурыг устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Эрдэнэхүүгээс 681.112 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ариунсайханд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Ц.Баяндалайгийн 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Г.Эрдэнэхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2011 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Эрдэнэхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |