Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-12-08
Дугаар 0169
Хэргийн индекс 301/2011/0169/э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Нямаа Баярхүү
Шүүгдэгч Б.Амартүвшин, Б.Бат-Оргил, Т.Ганбаатар
Зүйл хэсэг 114.1. - Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

 

 

 

 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Т.Ганбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бэсүд овогтой Төмөрбаатарын Ганбаатар, Монгол овогтой Баасанцэцэгийн Амартүвшин нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Ганбаатарыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Баасанцэцэгийн Бат-Оргилыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганбаатарт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бат-Оргилд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганбаатарын урьдчилан цагдан 228 /хоёр зуун хорин найм/ хоног, шүүгдэгч Б.Бат-Оргилын урьдчилан цагдан 1 /нэг/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганбаатараас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Баасанжавт, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт, 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Түвдэндоржид, шүүгдэгч Б.Бат-Оргилоос 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Түвдэндоржид тус тус олгосугай.

7. Эрүүгийн 21119354 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Амартүвшин нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бат-Оргилд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Амартүвшинд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.17 0003 Хөвсгөл аймгийн шүүх Банзрагч Оюунцэцэг Б.Амартүвшин, Б.Бат-Оргил, Т.Ганбаатар 114.1., 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.04.04 194 Улсын дээд шүүх Тогтохын Уранцэцэг Б.Амартүвшин, Б.Бат-Оргил, Т.Ганбаатар 114.1., 145.4.