Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-10-14 |
Дугаар | 338 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Э.Хэрлэнмөрөн |
Зүйл хэсэг | 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах |
Улсын яллагч | Ч.Нямсүрэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрдэнэбатын Хэрлэнмөрөнг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Хэрлэнмөрөнгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди, “Өнөөдөр” сонины 015. 016 дугаарыг хэрэгт хавсаргаж, Э.Хэрлэнмөрөнгийн Е0868203 тоот гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Мягмаршагдарын 5 сая төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Хэрлэнмөрөнгийн цагдан хоригдсон 202 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Э.Хэрлэнмөрөнг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |