Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-06-25
Дугаар 69
Хэргийн индекс 131/2012/0069/Э
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ламгивын Бор
Шүүгдэгч Дашдоржийн Шааравням
Зүйл хэсэг
Улсын яллагч Ч.Баярцэнгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Буурал овогт  Дашдоржийн Шааравнямыг  жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Д.Шааравнямыг Эрүүгийн хуулийн  216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар  гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.                                                       

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Шааравнямд оногдуулсан гурван сар арав хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм  бүхий байранд  ганцаарчлан эдлүүлсүгэй . 

4. Шүүгдэгч Д.Шааравнямыг бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Д.Шааравням нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа эмчилгээий зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл   энэ тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах  гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Шааравнямд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.