Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-10-31
Дугаар 429
Хэргийн индекс 016/2012/0345/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Г.Уламбаяр
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч С.Мөнхгэрэл
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

1. Прокуророос шүүгдэгч Г.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн             148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Уламбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Уламбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Уламбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан Г.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Уламбаяраас 8.000.000 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39-169 тоотод оршин суух Гарамсэнгийн Гантулга /АЭ74081536/-д  олгож, Г.Гантулга нь өөрт учирсан гэм хорын /автомашинд хийлгэсэн засвар үйлчилгээ/ талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар УБӨ улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 21-40 тоотод оршин суух Мончооны Болдбаатар /ШГ 74061719/-т олгосугай.

8. Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн Ланд Круйзер 6425 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Авто тээврийн газарт даалгасугай.

9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Г.Уламбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Уламбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

ШҮҮГЧИД                                                  Ш.ТӨГСГЭРЭЛ

                                                                   С.ОЮУНЧИМЭГ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.10.31 429 Сүхбаатар дүүргийн шүүх Мөнхбаярын Алдар Г.Уламбаяр 148.4.
2012.12.05 471 Сүхбаатар дүүргийн шүүх Мөнхбаярын Алдар Э.Энхсувд 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.02.06 061 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Г.Уламбаяр 148.4.
2013.02.06 061 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Г.Уламбаяр 148.4.