Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-24
Дугаар 329
Хэргийн индекс 013/2012/0329/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Т.Борчулуун, Э.Энхжин
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч С.Батгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

            1.Шүүгдэгч Хурлууд овогт Төмөрбаатарын Борчулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутайд,

            Хөхий овогт Энхболдын Энхжинг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг  давтан, бүлэглэн  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 99 дүгээр  зүйлийн 99.2-д зааснаар  Э. Энхжинг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Т.Борчулууныг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

   3. Э.Энхжинд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл уг ялыг баривчлах ялаар солих болохыг ялтан Т.Борчулуунд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 969950 /есөн зуун жаран есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Энхболдын Энхжингээс гаргуулж Уламбаярын Банзрагч /РД:до 91080832/-т олгосугай.

 

 6. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний болон эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Т.Борчулуун хохирол нэхэмжлэхгүй гэсэн,

хохирогч У.Банзрагчид Т.Борчулуунаас 1 хонь, 3350000 төгрөг төлсөн, хохирогч У.Банзрагч цаашид гарах эмчилгээний зардлаа болон энэ шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн хохирлоо жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн тус тус  шүүгдэгч  Э.Энхжинд цагдан хорих, Т.Борчулуунд батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга  хэмжээ авсугай.

 

        

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д. ОЧМАНДАХ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.