Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-09-14
Дугаар 391
Хэргийн индекс 013/2012/0391/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Ч.Алтанцэцэг, И.Өлзийбаяр, Ж.Тунгалагт
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.3. - урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4. - давтан;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч А.Болорчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. 1.            Чулуунцэцэгийн Алтанцэцэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

             Ичинхорлоогийн Өлзийбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

             Жанчивын Тунгалагийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2.            Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д  зааснаар Ч.Алтанцэцэгийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д  зааснаар И.Өлзийбаярыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар Ж.Тунгалагийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар:

  1. - Ч.Алтанцэцэгт энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 3 сарын 16-ны өдрийн 125 дугаарын Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Чулуунцэцэгийн Алтанцэцэгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар |гурван жил хоёр сар|-ын хугацаагаар хорих ялаар,

- И.Өлзийбаярт энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 3 сарын 16-ны өдрийн 125 дугаарын Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Ичинхорлоогийн Өлзийбаярын биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар |гурван жил хоёр сар|-ын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ч.Алтанцэцэгт оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял, И.Өлзийбаярт оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял, Ж.Тунгалагт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тус тус жирийн  дэглэмтэй  эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ж.Тунгалагт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан Жанчивын Тунгалагт хяналт тавихыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч Ч.Алтанцэцэг, И.Өлзийбаяр нарт цагдан хорих, Ж.Тунгалагт батлан даалтад өгөх таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.