Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-09-10
Дугаар 385
Хэргийн индекс 013/2012/0385/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч А.Цэнд-Аюуш нар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Жамбалсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

            1. Шаазгай овогт Алтанхуягийн Цэнд-Аюушийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэний дараа ялтай байдал дуусаагүй байхдаа бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт,

            Адууч овогт Эрдэнэбилэгийн Билэгсайхан, Олхонууд овогт Пүрэвжавын Очирхүү, Цэцэн гөрөөчин овогт Ганзоригийн Анхбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар А.Цэнд-Аюушийг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Билэгсайхан, П.Очирхүү, Г.Анхбаяр нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. А.Цэнд-Аюушт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн   145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас үлдсэн 1 жил 3 сар 28 хоног хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. А.Цэнд-Аюушт оногдуулсан 10 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид,

Э.Билэгсайхан, П.Очирхүү, Г.Анхбаяр нарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            5. А.Цэнд-Аюушийн цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Э.Билэгсайхан, П.Очирхүү, Г.Анхбаяр нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

            Э.Билэгсайханд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. А.Цэнд-Аюуш, Э.Билэгсайхан, П.Очирхүү, Г.Анхбаяр нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Пүрэвжав гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Э.Билэгсайханы ХААН банкны 50230045430000009 тоот дансан дахь мөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгосугай.

 

            9. П.Очирхүү, Г.Анхбаяр нарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн болон Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

            10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Цэнд-Аюуш, Э.Билэгсайхан нарыг цагдан хорьсонг, П.Очирхүү, Г.Анхбаяр нарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

ШҮҮГЧИД                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.10.30 828 Нийслэлийн шүүх Чагдаагийн Хосбаяр А.Цэнд-Аюуш нар 145.2., 145.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.12.26 07 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ А.Цэнд-Аюуш нар 145.2., 145.4.