Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-09-19
Дугаар 383
Хэргийн индекс 016/2012/0030/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Д.Болормаа
Зүйл хэсэг 111.2. - Гүтгэх
Улсын яллагч Ш.Баярбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шонхор овогт Дамдинсүрэнгийн Болормааг бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болормааг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 65 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.020.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2010.11.08-ны өдрийн “ Зууны мэдээ “ сонины 267 дугаар, бичлэг /CD/ -г  3 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргасугай.

4. Шүүгдэгч Д.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Болормаа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Болормааг бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ОЮУНЧИМЭГ          

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.