Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-04
Дугаар 331
Хэргийн индекс 015/2012/0328/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Үржинбадамын Түмэнжаргал
Шүүгдэгч Д.Магван
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч БвУранчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Дамдинсүрэнгийн Магваныг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Дамдинсүрэнгийн Магваныг        6 /зургаан/ жил 8 /найман/  сарын хугацаагаар           хорих ялаар  шийтгэсүгэй.

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Магванд оногдуулсан 6 /зургаан/ жил 8 /найман/ сарын хугацаагаар  хорих ялыг  чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Магван 2012 оны 3 дугаар сарын 18-наас 2012 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл 73 хоног цагдан хоригдсоныг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 5. Д.Магван бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон  сандлын  хэсгүүд, “ерөөл”, “порто” шошготой архи, дарсны шил, рунк, стакан, сэнжтэй аяга зэргийг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Д.Магванд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хорих ялыг 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Магванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.11.20 708 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Магван 181.3.