Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-24
Дугаар 314
Хэргийн индекс 016/2012/0271/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ч.Отгонбаяр
Зүйл хэсэг 125.1. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
Улсын яллагч С.Мөнхгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 291, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чагнаагийн Отгонбаярт холбогдох прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Чагнаагийн Отгонбаярыг насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярыг 5 жил, 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт дахь заасныг баримтлан ялтан Ч.Отгонбаярын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан Ч.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонбаярын энэ хэрэгт цагдан хоригдсон 160 хоногийг эдэлсэн ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Ялтан Ч.Отгонбаярт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч эс зөвшөөрвөөс гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдаж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                Ч.ХОСБАЯР

              ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ 

              ШҮҮГЧ                           Э.ЗОЛЗАЯА           



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.