Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-01-23
Дугаар 14
Хэргийн индекс 251/2012/0026/э
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Шарын Оюунгэрэл
Шүүгдэгч Шүүгдэгч Г.Наранмөнх, Х.Содномдорж, Б.Батзаяа
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч С.Сугар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шиитгэх хуулийн 283, 286,  290, 294,  дугаар зүйлүүдэд   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Авга овогт Ганболдын Наранмөнх, Хүрлүүд овогт Хүрэлбаатарын Содномдорж, Хатгин  овогт Бямбадоржийн Батзаяа  нарыг бүлэглэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д  зааснаар Г.Наранмөнхийг  3 жил 2 сар, Х.Содномдоржийг 3 жил 10 хоног, Б.Батзаяаг 3 жил 10 хоногийн хорих ялаар тус тус   шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан Г.Наранмөнх, Х.Содномдорж, Б.Батзаяа нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан Х.Содномдорж, Б.Батзаяа нарт оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж 1 жилийн  хугацаагаар тус тус  хянан харгалзсугай.

 

            5.Тэнсэгдсэн ялтангуудад Цагдаагийн байгууллага хяналт тавихыг дурьдсугай.

 

            6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хумсны хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Ганбатад буцаан олгосугай.

 

            7.Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

 

            8. Шүүгдэгч Г.Наранмөнхөд цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            9.Шүүгдэгч Х.Содномдорж, Б.Батзаяа нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурьдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол эсэргүүцлийг  Сүхбаатар аймгийн шүүхэд гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Ш.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.