Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-05
Дугаар 204
Хэргийн индекс 017/2011/0162/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч М.Баярмаа
Зүйл хэсэг 113.2.2. - хоžр буюу түүнээс олон хүнийг,
124.2. - Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах
Улсын яллагч П.Халиун
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                

 

 

 

 

                                                                

                              

 

 Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Тóÿàòдаргалж, шүүгч Н.Мөнхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Батбаяр, Улсын яллагч: П.Халиун

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг /Үнэмлэхний дугаар: 0-416/

Хохирогч:  Г.Гантуяа, Б.Отгонцэцэг

Иргэдийн төлөөлөгчид: Х.Баатар, Л.Чимэдлхам, Ч.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийв.

Эрүүгийн хэргийн дугаар  21047319

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт Мижиддоржийн Баярмаад холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Хиргис овогт Мижиддоржийн Баярмаа: Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав 12 настай хүү Б.Мягмарсүрэн, 10 настай хүү Х.Мягмарцогт нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 3 дугаар хэсгийн 1-2 тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, /РД:ЦА80080161, иргэний үнэмлэх: УБ1142946/

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч М.Баярмаа нь “Шуурхай зар” сонины 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 75 дугаарт “Өвөрмонголын Шилийн хотод маш дээд зэрэглэлийн караокед ажилд авна” гэсэн зар нийтлүүлж, зарын дагуу ярьсан гадаад улсад ажиллах сонирхол бүхий Ш.Нансалмаа. Б.Отгонцэцэг, Г.Гантуяа, Б.Золзаяа нарыг “Өвөрмонголын Шилийн хотод маш дээд зэрэглэлийн караокед зөөгч, ширээний үйлчлэгчийн ажилд авна” гэж 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын боомтоор хил давуулан БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол аймагт хүргэн бусдад биеэ үнэлэхэд нь зуучилсан, улмаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орчим мөлжих зорилгоор Ш.Нансалмаа, Б.Отгонцэцэг, Г.Гантуяа, Б.Золзаяа нарын эмзэг байдлыг далимдуулан Шилийн гол аймгаас Эрээн хотод ирүүлэн Чин-Чионы гудамж дахь янханчлах газарт хүргэн “цагдаагийн газарт бүртгүүлнэ” гэж хуурч мэхлэх аргаар хохирогч нарын бичиг баримт буюу гадаад паспортыг нь авч тэднийг бусдад дамжуулан худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баярмаа мэдүүлэхдээ:

Надад 4 хохирогчийг зарж худалдан эмгэн өвгөн хоёроос мөнгө авсан зүйл үнэндээ байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдлийг хийсэн зүйл байхгүй, би эмгэн өвгөнөөс мөнгө авсан зүйл байхгүй. 2009 оны 10 сарын эхээр шуурхай зар сонинд зар өгсөн. Далай гэх өвөрмонгол залуутай хамт амьдарч байсан. Найздаа караокед ажиллах хүн олоод өг гэхээр нь би зар өгөөд хохирогч нартай уулзаад бүгдээрээ явахаар тохирч Шилийн гол хотод очсон. Очиход бол үнэхээр караоке байсан. Очоод Отгонцэцэг, Гантуяа хоёрыг ажиллуулъя гэсэн. Далайтай би тэр өдөр муудалцаад ийш тийш нь зарчихна шүү гээд байхаар нь би Отгонцэцэг рүү яриад зугтаагаад Эрээн хотод ирсэн. Манай нэг сайн эмгэн өвгөн хоёр байгаа гээд тэд нартай цуг явж уулзаад тэр өрөөнд орж уулзсан. Энэ хүмүүсийн паспортыг хураагаад худалдсан юм байхгүй. Өөрсдөө ямар байдалтай байснаа мэдэж байгаа байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гантуяа мэдүүлэхдээ:

Шилийн хот руу очиж шөнийн цагаар ажиллана гэж хэлээгүй. Хамгийн гол нь зөөгч хийнэ хүний хажууд сууж орлого оруулна гэсэн. Яалт ч үгүй биеэ үнэлүүлсэн. Баярмаагийн дүү Золзаяа гэх хоёр охин байсан. Тэр хоёр хамт байсан. Энэ хүн Далайтай суух гэж байсан. Баярмаа бид нарт их гоё юм ярьсан. Хамгийн доод тал нь 600 мянган төгрөг авна, та нар бие үнэлэх албатай биш гэж байсан. Баярмаад гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонцэцэг мэдүүлэхдээ:

Тэр Шилийн хот руу явахдаа та нар хүмүүстэй цуг сууна, орлого оруулсныхаа хирээр цалинжина, тэр чинь их том зэрэглэлийн газар янз бүрийн асуудал гарвал камертай, гаднаас хүн ороод ирнэ гэж хэлсэн. Би Монгол руу ярих боломжгүй хөгшин настай хүмүүст хэлэлтэй биш гээд бараг бүтэн сар биеэ үнэлж суусан. Баярмаатай уулзахад мөнгө байхгүй 20.000 төгрөгөөр цувуулаад өгнө, та нар өгдөг газар нь өг гэчихээд одоо өөр зүйл яриад суугаад байна.  Танихгүй хүмүүсийн дунд бүтэн 20 гаран хоног болсон.  Хүслээрээ явсан зүйл огт  байхгүй. Бид нарыг гаргах нөхцөл ч байхгүй бараг хорьчихсон байсан. Би нар үүрээр хаалгыг нь эвдэж байж гарч ирсэн. Гомдолтой байна гэв.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гантуяагийн өгсөн:

2009 оны 10 дугаар сарын эхний 7 хоногийн “Шуурхай зар” сониноос ажил хайгаад зар уншиж байхад “Өвөрмонголын Шилийн хотод монгол охидыг ажилд авна” гэсэн зар тавигдсан байсан. Зарыг уншаад гар утсаар нь ярихад Сансарын Инээмсэглэл кафед хүрч ирээд уулзаадах гэхээр нь очиж уулзахад одоо энэ Баярмаа гэдэг хүүхэн байсан. Би зарын дагуу явж байна гэдгээ хэлэхэд Өвөрмонголын Шилийн хотод караокед ажилуулна гэсэн ба ямар ажил хийлгэхээ тодорхой хэлээгүй. Тэнд монгол охидууд олон ажилладаг бөгөөд ямар нэгэн илүү дутуу гаж зүйл, биеэ үнэлэх, айх эмээх зүйлгүй гэж тайлбарласан Эхлээд 14 хоног ажиллана, 10 хоноод ч буцаад Монголд ирж болно.Харин орлогоороо цалингаа бодож авна гэж байсан.

Анх Баярмаа эгчтэй уулзсан өдрөөс хойш 2 хоногийн дараа БНХАУ явна гэдгээ тохирсон. Золзаяа, Отгонцэцэг гэдэг охидууд бас цуг явна гээд тэр 2-ын зардлыг Баярмаа эгч гаргаад дараа төлөөрэй гэсэн. 2009 оны 10 дугаар сарын эхний 7 хоног дуусаагүй байхад нийтийн вагонд суугаад өглөө нь Замын-Үүд суманд очоод Завхан гол гэдэг кафед өглөөний унд уугаад 9 цаг өнгөрч байхад УАЗ-469 машинд Отгонцэцэг, Золзаяа, Нансалмаа, Баярмаа бид нар суугаад 11 цаг өнгөрч байхад БНХАУ-ын Эрээн хотод зээл дээр очсон. Баярмаагийн нөхөр Далай гэдэг хүн нэг найзынхаа хамт тосож авсан. Баярмаа вагонд суугаад явж байхдаа манай нөхөр Далай гэж өвөрмонгол залуу байгаа гэж ярьж байсан. Эрээнд хоолонд ороод 13 цагийн үед Өвөрмонголын Шилийн гол аймаг очихоор 6- уулаа явцгаасан. 16 цаг өнгөрч очиход Далайгийн найз Хишигбаяр, Хадаа гээд монголоор ярьдаг хятад хүмүүс тосч аваад оюутны байр шиг 9 давхар нэг орцтой байрны 2 давхарт 3 өрөө байранд бууцгаасан. Анх буусан байрандаа унтахаар хэвтэж байхад гаднаас нэг хятад орж ирээд Далайтай хятадаар яриад Баярмаатай Далай монголоор ярихад “2 охиныг ажиллуулна, 2- ыг монголд буцаана” гэх утгатай зүйл ярьж байсан. Баярмаа “Отгонцэцэг бид 2-ыг ажиллуулна гэнэ ээ, үлдсэн 2-ыг буцаана” гэж хэлэээр нь “бид нар 4-үүлээ ирсэн, 4-үүлээ цуг буцна” гэхэд “та нарт зардлын мөнгө байхгүй" гэхээр нь “чи анхнаасаа айх эмээх зүйл байхгүй, бусдад биеэ үнэлэхгүй гэж хэлсэн биз дээ” гэхэд Баярмаа “Отгонцэцэгийг одоо нэг хүн ирж авна гэнэ, босоод хувцасаа өмс, ингэж биеэ үнэлээд мөнгө олоод буцахгүй юу” гэж хэлсэн. Ямарч байсан Баярмаа Отгонцэцэгийн хувцасыг өмсгөөд аваад гарч байгаа харагдсан....Анхны байрнаасаа гараад Шилийн хот дундуур явж байгаад 2 давхар зочид буудалд 6-уулаа очоод бид 4 нэг өрөөнд, Баярмаа Далай нэг өрөөнд орсон. Тэр буудалд орсны дараа Далай, Хадаа, Хишигбаяр нар утсаар хүн дуудаж эхэлсэн. Анхны орой намайг нэг хятад залуу авна гэж байна гээд Баярмаа хэлээд “чи энэ хүнтэй яв” гэсэн Тэгээд би явсан ба тэр хятад хүнтэй бэлгийн ажил хийсэн. надад 600 юань өгсөн.Баярмаад 600 юань өгөхөд “чи наад мөнгөө ав, бид нар 400 юанийг авсан байгаа’’ гэсэн.Би 600 юаниас ариун цэврийн хэрэглэл, хоол унд авсан. Маргааш нь өөр буудалд буусан.Тэнд 3 хоног байсан ба энэ хугацаанд Нансалмаа, Отгонцэцэг 2-ыг нэг нэг удаа хятад эрэгтэй хүн худалдан авсан. Намайг хүн сонгож авахад би Баярмаад “биений юм ирсэн байгаа” гэхэд “сальфетка хийчих, тэгээд унт” гэсэн, Би бэлэг эрхтэндээ сальфетка хийгээд унтах гэхэд тэр хятад гараа бэлэг эрхтэнд хийнэ гэхээр нь би унтахгүй гэсэн чинь Баярмаа тэгвэл өрөө рүүгээ ор гэхээр нь би өрөөндөө орсон. Баярмаа 2 дахь хоногийн өглөө Эрээн хот руу явсан байсан. Далай Баярмаа яасан бэ гээд асуугаад байсан. 2 дахь өдрийн орой Баярмаа Отгонцэцэгийн дугаар луу залгаж “та нар 1 хоночихоод Эрээн хотод ир, тэгэхгүй бол Далай, Хишигбаяр нар та нарыг зарна гэж байна” гэж утсаар хэлсэн. 3 дахь өдрийн өглөө буудлаас гарах гэтэл давхарын хаалга гаднаас түгжсэн байсан бөгөөд тагтан дээр гарахад Хишигбаяр гаднаас ууттай хоол шидэж өгсөн. Бид нар Хишигбаяраас “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад өөдөөс “цагдаа нар энэ хавиар яваад байна, онгойлгож болохгүй байна” гэж хэлсэн. Далай цаанаас нь ирээд “Баярмаа эгч нь Хөх хотод байна гэнэ, та 4-ийг би зардлыг даагаад Хөх хот, Макао авч явна” гэж хэлэхээр нь бид нар юм ярилгүй өрөөндөө ороод хувцас бүх зүйлсээ бэлдэж өглөө 6 цагийн үед хаалгыг эвдлээд гараад автобусанд сууж өдөр 12 цагийн үед Эрээн хотод очсон. Миний бодож байгаагаар хилээр гарснаас хойш 8 дахь хоног дээрээ дахин Эрээний вокзал дээр Баярмаатай уулзсан. Баярмаа Одноо гэх хүүхэний хамт тосож аваад “нэг сайн эмгэн өвгөн 2 байгаа, тэдний гэрт очно, тэндээс Улаанбаатар хот орно, таньж мэддэг хүмүүс” гэж хэлээд гадна талаараа шилэн хаалттай дотор талд суудаг сандалтай, гадна талаас хүмүүс харахад дотор сууж байгаа хүмүүс ил харагддаг үргэлжилсэн шилэн олон хаалттай гудамжинд очиж монгол хэл мэдэхгүй өвгөн, монголоор жаахан ярьдаг эмгэн 2 дээр аваачсан. Хоол унд идээд Баярмаа “та нар гадаад паспортуудаа өгчих” гэсэн. Бид “та нар анхнаасаа ингэж яриагүй, бид нар биеэ үнэлэх газарт ирчихлээ” гэхэд “зүгээр эгчдээ итгэж болно, Улаанбаатар хот энд ойрхон байгаа, та нар паспортоо өгчих, би бас паспортоо энэ эмгэн өвгөн 2-т өгсөн байгаа” гэж хэлэхээр нь бид нар нилээн байж байгаад паспортоо өгөхөд эмгэн, өвгөн, Баярмаа, Одноо нар цуг гараад явсан. Тэрнээс хойш Баярмаа ирэхгүй болохоор нь бид нар Баярмааг  яасан гэж дахин дахин асуухад сүүлдээ хөгшин бид нарт “та нарыг надад 4000 юаниар зарчихаад явсан, гадаад паспорт чинь барьцаанд байгаа, та нар мөнгөө олж өгч байж яв” гэсэн. Тэр оройдоо бид нарыг нүүрээ будаад доошоо бууж шилэн хаалтанд орж суу гэхэд бид нар бүгдээрээ суугаагүй.Маргааш нь өөрсдийнхөө мөнгөөр гоймон авч идээд орой болоход шилэн хаалтанд орж суухад Нямаа гэх монгол ах, Сэргэлэн гэх өвөрмонгол нар Отгонцэцэг бид 2-ыг авсан.5 давхар буудалд очсон ба бид 2 Нямаа ахтай юм ярьж байгаад буцаж очиход эмгэний хүү бид 2-ыг “унтахгүй яагаад ирж байгаа юм бэ” гээд 2 удаа хацарт алгадсан, түлхээд Сэргэлэнгийн машин руу оруулсан.Бид 2 Нямаа ахын буудалд очоод би Сэргэлэн гэдэг өвөрмонголтой, Отгонцэцэг Нямаа ахтай бэлгийн ажил хийгээд буцаад эмгэний гэрт очсон.Би “манай хүүхдийн биеэ муу байна, буцмаар байна, паспортоо авмаар байна” гэхэд өвгөн маргааш өглөө бол гэсэн.Маргааш өглөө нь паспортоо нэхэхэд намайг зодсон хүүхдээсээ паспортыг маань авч өгсөн.Би зардлын мөнгөгүй гэж нэхэж байгаад Сэргэлэнтэй унтсан мөнгөнөөс 100 юань аваад машинд суугаад Замын-Үүд сум орж 1 хоноод Улаанбаатар хотод ирсэн. 2010оны 11 дүгээр сарын эхээр Баярмаагийн ажилладаг газарт Отгонцэцэг, Золзаяа нартай очиж уулзаад “яагаад бид нарыг зарчихаад яваад өгсөн юм бэ” гэсэн чинь “би зараагүй, би өөрөө зарагдаад 6 сарын өмнө монголд ирсэн” гэсэн. Бид нар гаргасан зардал, мөнгө төлж өг гэхэд “мөнгө байхгүй, өгдөг газар нь өг, эсвэл Далай монголд чулуу зарахаар ирнэ тэгэхэд ав” гэсэн. Золзаяа “Чука ахын мөнгийг өг“ гэхэд “надад хүнд өгөх мөнгө байхгүй, өгдөг газарт өг” гэхээр нь цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 8-13- р хуудас/

Эрээн дээр 11 цагийн үед ирэхэд Баярмаа танихгүй туранхай бор хүүхэнтэй бид 4-ийг тосч аваад өөрийнхөө таньдаг сайн хүмүүс байдаг гэж эмгэн, өвгөн 2 дээр аваачсан.Хоол унд идүүлээд Баярмаа бидэнд хандаж “эгчдээ паспортуудаа өгчих, цагдаад бүртгүүлнэ” гэж хэлээд Баярмаа өөрөө авсан. Бид нарын паспортыг авангуутаа энэ залуугаар цагдаад бүртгүүлнэ гээд эмгэн, өвгөн 2-ын дүү гэх Өвөр монгол залуу болон хамт явж байсан хүүхэн нарын хамт гараад явцгаасан. Баярмааг сураггүй алга болчихоор нь хятад эмгэн, өвгөн 2-оос паспортоо аваад явъя гэхэд та нарыг энд авч ирж өгсөн Баярмаа 4000 юань аваад явсан.Тэр мөнгийг, бас идсэн хоол ундны мөнгийг өгч байж паспортоо авч болно гэсэн шаардлага тавьсан. Бид нарт ямар ч мөнгө байхгүй учраас 2 хоног бие үнэлээд хоолны мөнгөө төлсөн. Миний хувьд уйлж унжиж, худал ярьж байж паспортоо авсан. Баярмаа өөрийнхөө таньдаг хүмүүст биднийг зараад өөрөө алга болсон. Баярмаа өөр тийшээ явах болсноо бидэнд хэлэх боломж, бололцоо бүрэн байсан. Гэтэл учраа хэлж тайлбарлахгүй таг чиг алга болж улмаар бид нарыг мөнгөний барьцаанд үлдээсэн. Хятад эмгэн өвгөн Баярмаа гэж хүүхнээ олж ир, эсвэл өөрсдөө мөнгөө төл гэж хэлсэн. Баярмаатай хамт зогсож байсан эмэгтэй юу ч яриагүй, бид нар тэр эмэгтэйг танихгүй.Бид нарыг анх Баярмаа дагуулж явсан, Эрээн хотод дуудаж ирүүлсэн, өөрийхөө таньдаг гэх хүмүүс дээр аваачиж бид нарыг зараад алга болсон.Тэр хятад эмгэн, өвгөн нар Баярмаатай хамт байсан эмэгтэйн талаар юу ч яриагүй, зөвхөн Баярмааг олж ир, эсхүл мөнгөө төлөөд яв гэсэн гэх мэдүүлэг /2-ын 69-70-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Отгонцэцэгийн өгсөн:

2009 оны 10 дугаар сарын эхний 7 хоногийн “Шуурхай зар” сониноос ажил хайгаад зар уншиж байхад “Өвөрмонголын Шилийн хотод маш дээд зэрэглэлийн караокед ажилд авна.Жич.гадаад паспорттой утас 99804724” гэсэн зар тавигдсан байсан. Утсаар нь залгаж ярихад Өвөрмонголын Шилийн хотод ажиллуулна, чи завтай байгаа бол уулзмаар байна гэж хэлсэн. Би өөрийн найз Золзаяагийн хамт ажил хайгаад явж байсан ба Хятад юм бол дэмий юм байна гээд бид болиод явж байвал 99804724 дугаарын утаснаас миний 99140920 дугаарын утас руу залгаж “хаана байгаа юм бэ, уулзмаар байна" гэхээр нь “гэрлүүгээ харьж байна, Дамбын тэнд 7 буудалд явж байна” гэсэн чинь “тэгвэл 7 буудал дээр уулзъя, би яваад очьё” гэсэн. Баярмаатай цуг ирсэн тухайн үед бол танихгүй байсан надтай хамт урагшаа гарсан Гантуяа, Нансалмаа тэр 3 цуг ирээд тавуулаа нэг кафед орж пиво уугаад ямар ажил хийлгэх талаар ярьсан. Өвөрмонголын Шилийн хотод караокед ажиллуулна, тэр газарт л орлого оруулна, ширээнд сууна гэсэн. Тэгэхээр нь бид нар “биеийг маань үнэлүүлээд бусдад зарах, хүний наймаа гэх зэрэгт өртөх юм биш биз дээ” гэхэд Баярмаа “би 2 хүүхдийн эх хүн ёстой тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Хэрвээ та нар явах юм бол одоо яаралтай явмаар байна, бүгдээрээ гадаад паспорттой биз дээ гээд янз бүрийн ажил төрөл байхгүй бол та нар тэнд очоод 14 хоног, нэг сар болоод ирсэн ч болно. БНХАУ-д манай нөхөр байдаг бөгөөд бид нарыг очиход тосож авна гэж хэлээд хэдүүлээ маргааш билетээ бичүүлээд явцгаая гэж Баярмаа хэлсэн. Золзаяа бид 2-ын явах зардлыг Баярмаа эгч гаргасан, очоод мөнгөтэй болохоороо төлөөрэй гэсэн. Маргааш нь буюу 2010 оны 10 дугаар сарын 07-нд Нансалмаа, Золзаяа, Гантуяа, Баярмаа бид 5 нийтийн вагонд суугаад Замын-Үүд сум ороод УАЗ-469 машинд суугаад Эрээн хотод очсон. ...Шилийн хотод очоод караокед ороод нэг өрөөнд оруулсан бөгөөд 4-5 хятад залуучууд байсан боловч бид нараас сонгоогүй. Тэрний дараа дахиад нэг өрөөнд оруулсан, тэнд үйлчлүүлж байсан залуучууд бид нарыг сонгож ширээндээ суулгаагүй. Бид нар буцаад анх байрласан байрандаа ирсэн. Караокены хүүхэн бид нарын байрлаж байсан байранд шөнө 3-4 цагийн үед ирээд намайг дагуулаад нэг буудалд очиж нэг өрөөнд оруулахад эрэгтэй хятад хүн байсан.Тэр менежер хүүхэн хятад залуугаас 1000 юань аваад намайг орхичихоод гараад явсан.Би тэр хятадтай бэлгийн харьцаанд орсон.Үүрээр би гарч такси бариад Баярмаа эгчийн хэлж өгөөд цаасан дээр бичсэн хаягыг хэлж буцаж очсон.Баярмаа надад таксины 5 юанийг өгсөн байсан Бид нар мөнгөгүй болоод хоолонд орох гээд би Баярмаад “дээр би нэг хятадтай унтахад тэр хүн 1000 юань өгсөн, тэр мөнгөө авмаар байна” гэхэд за гээд надад 600 юань өгсөн, хятад менежер хүүхэн 400 юанийг авсан гэж тайлбарласан. Дээрхи мөнгөнөөс 200 юанийг Баярмаад вагоны зардал гэж өрөндөө өгсөн. Тэр буудалд 2-3 хоноод Шилийн хотын захдуу нэг биеэ үнэлдэг 2 давхар байшинд Баярмаа Далай 2 аваачиж бид нарыг буулгасан.Тэнд Нансалмаа бид 2 нэг хоногоор гарч хятад хүнтэй унтаад ирэхэд тэр газрын эзэн 300,300 юань өгч байсан.1 удаа бэлгийн харьцаанд ороход 100 юань өгч байсан. Тухайн байранд 1 удаа хятад хүнтэй унтсан. Хятад эзэд нь миний ойлгосноор бол олсон орлогын 40 хувийг өөрсдөө авдаг юм шиг байна лээ. ...Баярмаа бид нарыг Эрээн хотод тосч аваад нэг сайн эмгэн, өвгөн 2 байгаа. тэдний гэрт очно.Тэндээс Улаанбаатар хот орно.таньж мэддэг хүмүүс гэж хэлсэн учраас бид нар тийшээ хамт явсан. Тэр эмгэн өвгөн 2-ын гэрт дөнгөж очоод байхад хоол хийж өгөөд цай унд уугаад байж байтал Баярмаа эгч байрлаж байгаа буудлаасаа юмаа аваад ирнэ гээд Одноо гэх хүүхэнтэй хамт гарсан. Тэгээд буцаад 5-10 минут болоод орж ирээд “та нар гадаад паспортоо өгчих” гэсэн. Бид нар “та анхнаасаа ингэж яриагүй, бид нар биеэ үнэлэх газарт ирчихлээ” гэхэд “зүгээр ээ эгчдээ итгэж болно, та нар паспортоо өгчих, би бас паспортоо энэ эмгэн, өвгөн хоёрт өгчихсөн байгаа” гэж хэлэхээр нь бид нар нилээн байж байгаад эмгэн, өвгөн 2-т паспортоо өгөхөд эмгэн өвгөн, дүү нь гэх өвөрмонгол залуутай Баярмаа Одноо нар гараад явсан.Тэгж гарч явснаас хойш Баярмаа тэр өдөртөө ирээгүй. Тэгээд орой болоход бид нарыг “доошоо нэг давхарт орж шилэн хаалтан дотор суу биеэ үнэлэх ажил хий” гэж эмгэн өвгөн 2 хэлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа Баярмаа ирэхгүй болохоор нь паспортоо авмаар байна гэхэд “та нарыг надад 4000 юаниар зарчихаад явсан, гадаад паспорт чинь барьцаанд байгаа, та нар мөнгө олж өгч байж яв эсвэл Баярмаагаа олж өг” гэж хятад эмгэн өвгөн 2 хэлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа шиг санаж байна, Гантуяа паспортоо аваад Монгол явсан бөгөөд түүнээс хойш Нансалмаа, Золзаяа 2 монгол руу ярьж мөнгө авчруулсан, мөнгө дутсан тул надаас 100 юань аваад гадаад паспортоо авч Монгол руу явцгаасан.Би үлдээд биеэ үнэлж мөнгө олоод паспортоо аваад араас чинь очно гэж Нансалмаа, Золзаяа нарт хэлээд үлдсэн.Түүнээс хойш 20 гаран хоног биеэ үнэлж байж 1000 юань олоод паспортоо аваад буцаж ирсэн. Баярмаа бид нарыг бусдад 4000 юаниар зараад алга болсон, тэр өрийг нь төлөх гэж би хэсэг хугацаанд биеэ үнэлсэн. Баярмаа анх ярьж байснаасаа шал өөр нөхцөлд аваачиж бусдад зарсан. Би яагаад биеэ үнэлэх болсон гэхээр мөнгө байхгүй учраас хоол унд идэх хэрэгтэй, мөн өрөө төлж паспортоо авах хэрэгтэй учраас биеэ үнэлсэн гэх мэдүүлэг /1-ийн 29-34-р хуудас/

Баярмаагийн дуудсаны дагуу очсон газарт эмгэн, өвгөн хоёрын дүү гэх Өвөрмонгол залуу бид нараас гадаад паспортоо өгчих, би цагдаад аваачиж бүртгүүлэх хэрэгтэй байна гэж гадаад паспорт авсан. Тэр үед Баярмаа би ч гэсэн паспортоо өгчихсөн байгаа, та нар өгчих гэж хэлсэн учраас Өвөрмонгол залууд бүгдээрээ паспортоо өгсөн.Баярмаа хамт явсан Одноо гэх хүүхэн, тэр залуугийн хамт гарч явсан. Гарахдаа би угаасаа та нартай энд хамт байна, тиймээс хувцасаа аваад ирье гээд гарсан...

.2010 оны 12 дугаар сард Баярмааг олчихоод Гантуяа, Золзаяа бид 3 очиж уулзсан.Тэрээр эхлээд мөнгө аваагүй гэж байснаа тэгвэл мөнгийг чинь өнжөөд 20,000 төгрөгөөр цувуулж өгье гэж гуйсан.Бид нар яахаараа цувуулж өгдөг юм бэ гэхэд тэгвэл би чадахгүй, надад мөнгө төгрөг байхгүй гээд явдаг газраараа яваад дууддаг хүмүүсээ дууд гэхээр нь бид нар тэр даруйдаа 102-т дуудлага өгсөн /2-ын 71-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн:

Долоон буудлын тэнд кафед Баярмаа, Гантуяа, Нансалмаа нарыг дагуулан цугтаа ирээд бид нар бүгдээрээ уулзаж ярилцсан. “Өвөрмонголын Шилийн хотод караокед ажиллуулна, монгол охид олон ажилладаг бөгөөд ямар нэгэн илүү дутуу гаж зүйл, биеэ үнэлэх, айх эмээх зүйлгүй” гэж тайлбарласан. Эхлээд 14 хоног ажиллана, 10 хоноод ч буцаад Монголд ирж болно. Харин орлогоороо цалингаа бодож авна гэж хэлсэн. Хэрвээ өөрсдөө хүсвэл биеэ үнэлэх ажил хийж болно гэдгийг Баярмаа хэлсэн.Ингээд 2 хоногийн дараа БНХАУ явна гэж тохирсон ба миний болон Отгонцэцэгийн зардлыг Баярмаа даагаад очоод цалингаасаа мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. ...Шилийн хотод очоод бид нарын ажиллах ёстой караокены 2 хятад хүн орж ирээд бид 4-ийг караоке рүү авч орсон. Тэнд байж байгаад буцаж өрөөрүүгээ орсон. Гаднаас нэг хятад орж ирээд Далайтай хятадаар яриад Далай Баярмаатай монголоор яриад Баярмаа “Отгонцэцэг, Гантуяа нарыг ажиллуулна гэнэ, үлдсэн 2-ыг буцаана” гэж хэлсэн. Бид 4 дөрвүүлээ буцна гэхэд “та нарт зардлын мөнгө байхгүй юм чинь энд биеэ үнэлэх ажил хийгээд мөнгө олоод буцахгүй юу даа” гэсэн. Отгонцэцэгийг одоо нэг хүн ирж авна гэнэ, босоод хувцасаа өмс гэсэн. Отгонцэцэг гадагшаа гарч явсан ба унтаад сэрэхэд ирсэн байсан. 2 хоноод байрнаасаа гарч Шилийн хот дундуур яваад 2 давхар зочид буудалд буусан. Тэр буудалд орсноос хойш Далай, Хадаа, Хишигбаяр нар утсаар хүн дуудаж эхэлсэн. Орой Гантуяаг нэг хятад авч яваад өглөө нь ирсэн. Тэр газарт 3 хоног байсан бөгөөд өдөртөө өрөөндөө байж байгаад орой доошоо буугаад биеэ үнэлэх гээд суудаг. Энэ 3 хоногийн хугацаанд Отгонцэцэг, Нансалмаа хоёрыг нэг нэг хятад эрэгтэй хүн худалдан авсан. Намайг нэг хятад хүн авсан бөгөөд маргааш өглөө нь Баярмаа надад 70 юань оруулж ирж өгсөн, 30 юанийг тэндэхийн эзэн авсан байх гэж бодож байна. Шилийн хотод очсоны дараа Баярмаа Отгонцэцэгийг дагуулж гараад хятад сим карт авч өгсөн байсан. 2 дахь өглөөнөөс Баярмаа харагдахгүй болсон бөгөөд нөхөр Далай нь бид нараас Баярмааг асуугаад байсан. Орой нь Баярмаа Отгонцэцэг рүү залгаж “та нар нэг хоночихоод Эрээн хотод ир, тэгэхгүй бол Далай, Хишигбаяр хоёр та нарыг цааш нь зарна гэж байна” гэж ярьсан. Бид өглөө 6 цагт хаалгыг эвдлэн онгойлгоод Шилийн хотоос автобусанд суугаад Эрээн хот руу явсан.Баярмаа бид нарыг тосож аваад гадна талаараа шилэн хаалттай, дотор талд суудаг сандалтай гадна талаас хүмүүс харахад дотор сууж байгаа хүмүүс ил харагддаг үргэлжилсэн олон шилэн хаалттай гудамжинд очин хятад эмгэн өвгөн 2-ынд аваачсан. Баярмаа “та нар паспортоо өгчих гэсэн, яах гэж байгаа юм бэ, өгөхгүй байж болдог гэсэн биз дээ” гэхэд эмгэн өвгөн 2-ын дүү нь гээд өвөрмонгол залуу “нэгэнт энд ажиллах гэж байгаа бол бид нар цагдаагийн газар бүртгүүлдэг юм аа” гэж хэлсэн. Тэгэхэд Баярмаа “би ч гэсэн өгсөн” гэсэн. Ингээд бид нар тэр өвөрмонгол залууд гадаад паспортоо өгцгөөсөн. Бид нарт буцах зардлын мөнгө байхгүй учраас тэнд ажиллаж байгаад мөнгө олоод Монгол руу буцна гэж бодож байсан. Ингээд гадаад паспорт хураан авсны дараа Баярмаа, Одноо нар буудлаас юмаа авна гээд гарч яваад эргэж ирээгүй. Тэрнээс хойш Баярмаа ирэхгүй болохоор нь бид нар Баярмааг яасан гэж дахин дахин асуухад сүүлдээ эмгэн, өвгөн “Баярмаа Бээжин хот руу явсан, нүдэндээ хагалгаа хийлгэж давхраа суулгаад ирнэ” гэсэн гэж хэлсэн.

Нансалмаа буцна гээд эмгэнээс гадаад паспортоо авна гэхэд “Баярмаа та нарын гадаад паспортыг 4000 юаний барьцаанд тавиад Бээжин орж гоо сайхны хагалгаанд ороод эргэж ирнэ “ гэсэн. Тэгэхээр нь бид 2 яаж паспортоо авах вэ гэхэд нэг хүний 1000 юань өгөөд паспортоо авч болно гэсэн. Би Чука ах руу утсаа ярьж түүнээс мөнгө зээлж өгөөч гэж хэлсэн, Эрээнд ямар байдалтай байгаа талаараа ярьж хэлсэн. Тэгэхэд би удахгүй очно, тусална гэж хэлсэн. Чука ах зөвхөн миний мөнгийг өгч би гадаад паспортоо авах гэж хятад эмгэн өвгөн хоёрт 1000 юань өгөөд паспортоо аваад 2009 оны 10 дугаар арын 17-ны өдөр Монголд Нансалмаагийн хамт орж ирсэн. Нансалмаа ямар ч байсан өөрийнхөө мөнгийг олж паспортоо авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-58-р хуудас/

Баярмаа Одноо гэх эмэгтэйтэй хамтдаа буудлаасаа хувцасаа аваад ирье, би ч гэсэн энд ажиллана гэж хэлээд явсан боловч эргэж ирээгүй сураггүй алга болсон.Бид нар түүнийг ирэхгүй болохоор нь хятад эмгэнээс паспортоо авья гэхэд Баярмаа та нарын паспортыг бид нарт өгөөд 4000 юань аваад явсан, та нар тэр хүнээ олж ир, эсхүл мөнгөө төлөөд паспортоо аваад яв гэсэн. Баярмаагийн хувьд бид нарыг хуурч тэнд авч ирээд улмаар бид нарыг 4000 юаниар зараад паспортыг минь өгсөн байсан гэх мэдүүлэг /2-ын 72-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Нансалмаагийн өгсөн:

2009 оны 10 дугаар сарын үед сонин дээр “Шилийн гол аймагт өндөр цалинтай ажилд авна” гэсэн зар байсан. Утасны дугаар луу нь залгаж Баярмаа гэдэг хүнтэй холбогдсон. Тэр үеэс эхэлж таньдаг болсон.Уулзаад ярилцсан чинь “Шилийн гол аймагт нэг караокед зөөгч, үйлчлэгчээр ажиллуулна, өндөр цалинтай нилээн том зэрэглэлтэй караоке” гэж ярьж байсан. Мөн “цагийн ачаалал маш бага” гэж ярьж байсан.

Бид нарыг Шилийн хотоос Эрээн хотод ирэхэд Баярмаатай хамт нэг хүүхэн хамт байсан.Тэгээд Чинчаогийн гудамжны хятад эмгэн өвгөн хоёрын гэрт аваачсан Хоол унд идээд байж байхад Баярмаа “паспортоо хураалгачих, би ч бас өгсөн цагдаад бүртгүүлдэг” гэж хэлсэн. Бид нар нилээн тээнгэлзэж байснаа Баярмаа өгсөн өөрөө хураалгасан гээд байхлаар нь бид нар бас өгсөн. Ингээд удалгүй Одноо, Баярмаа хоёр буудал орж юмаа аваад ирнэ гээд дахин ирээгүй.

Тэгээд бид нар эмгэнээс гадаад паспортоо авмаар байна гэхэд “нэг хүний 1000 юаниар бодож нийтдээ 4000 юань Барямаа бид нараас аваад та нарыг барьцаанд орхисон, хэрвээ та нар паспортоо авах гэж байгаа бол мөнгөө төл, эсвэл энд манай газарт биеэ үнэлэх ажил хийж мөнгөө төл” гэсэн. Бид нарыг худалдаалсан хүн бол Баярмаа юм. Бид нар анхнаасаа биеэ үнэлэх ажил хийхээр Баярмаагаар зуучлуулан БНХАУ-д очоогүй. Бид нар ямар учиртай биеэ үнэлэх ажил хийсэн гэхээр мөнгөгүй болсон буцах зардлаа олох гэж өөрийн эрхгүй биеэ үнэлэх ажил хийсэн. Би Эрээн хотод Чинчаогийн гудамжын эмгэнээс гадаад паспортоо авахдаа бол би биеэ үнэлэх ажил хийгээд олсон мөнгөнөөс өгөөд худал үнэн зүйл ярьж байгаад паспортоо аваад Замын-Үүдэд ирсэн.

.Баярмаа угаасаа бид нарыг хүчээр биеийг үнэлүүлсэн. Ерөнхийдөө бол Эрээн дээр хүчээр л бэлгийн харьцаанд орж байсан. Шилийн голд бид нар буудалд байхад Гантуяаг нэг хүн авах гэтэл тэр үгүй гэж дургүйцсэн. Тэгтэл Баярмаа “чи сүртэй юм, мөнгө төгрөг байхгүй, тэгээд яах юм” гэсээр байгаад биеийг нь хоногоор үнэлүүлсэн санагдаж байна гэх мэдүүлэг /1-ийн 68-69, 70-р хуудас/

Гэрч Б.Эрдэнэчулууны:

Бэгзжавын Золзаяа гэж охиныг би танина. Учир нь түүний талийгаач ээжийг сайн таньдаг бөгөөд манай ломбарданд ирж үйлчлүүлдэг байсан.

2009 оны 10 дугаар сарын дунд үеэр шиг санаж байна. Нэг өдөр миний гар утас руу 99031903 гэсэн дугаарын утаснаас залгаад “би Золоо байна” гэсэн. Тэгэхээр нь би “чи сураггүй, яасан бэ" гэхэд “би хүний наймаанд орчихоод байна, намайг хятад хүн дагаад яваад байна” гэхээр нь би “тэгээд орилж чарлаад зугатаад явж болдоггүй юм уу” гэхэд “миний гадаад паспортыг барьцаанд авчихаад байна” гэсэн. Би хариуд нь “чи хаягаа мэдэх үү” гэхэд “ мэдэхгүй байна” гэсэн. “Чи үнэн хэлээд байна уу” гэхэд “Чука ахаа үнэн” гэсэн.Тэгэхээр нь би “маргааш ажлаа зохицуулаад яваад Эрээн хотод очиж авъя” гэж хэлсэн. Ингээд маргааш нь би вагоноор яваад буугаад автобусанд суух гэж байхад над руу залгаад надаас монгол төгрөгөөр 200.000 төгрөг авч би энд хүнд өгч гадаад паспортоо авна гэж хэлээд мөнгөө аваад би эргэж автобусандаа суугаад хөдөлсөн юм. Монголд ирснээс хойш 4 хоногийн дараа Золзаяа түүнтай хамт охидууд уулзахад та нар хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө хүүхэн олдохгүй байгаа гэж хэлж байсан. Намар над руу Золзаяа ярьж “Чука ахаа бид нарыг зарсан хүүхэн энд Урт цагааны энд байна, гараад зугтах гээд байна” гэхээр нь “цагдаагийн байгууллагад ханд, ойрхон байгаа цагдаад хэлээд бариул” гэсэн. Түүний дараа би нэг хүүхэн рүү нь утсаар яриад аваад очиход нөгөө зарсан гээд байгаа хүүхнийг цагдаа бариад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү орж байсан юм гэх мэдүүлэг /1-ийн 103-р хуудас/

Хил Хамгаалах Ерөнхий газрын 2010.12.14-ний өдрийн 26/4350, 2011.02.25- ны өдрийн 26/634 тоот албан бичгүүд, хавсралтууд /1-ийн 130-131, 150-151-р хуудас/

Шуурхай зар” сонины тодорхойлолт, “Шуурхай зар” сонины 2009.10.06-ны өдрийн 5 дугаарын хуулбар /1-ийн 143-144-р хуудас/ / зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн д¿ãнэлтийн талаар

øүүгдэгч М.Баярмаа нь “Шуурхай зар” сонины 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 75 дугаарт “Өвөрмонголын Шилийн хотод маш дээд зэрэглэлийн караокед ажилд авна” гэсэн зар нийтлүүлж, зарын дагуу ярьсан гадаад улсад ажиллах сонирхол бүхий Ш.Нансалмаа. Б.Отгонцэцэг, Г.Гантуяа, Б.Золзаяа нарыг “Өвөрмонголын Шилийн хотод маш дээд зэрэглэлийн караокед зөөгч, ширээний үйлчлэгчийн ажилд авна” гэж 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын боомтоор хил давуулан БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн гол аймагт хүргэн бусдад биеэ үнэлэхэд нь зуучилсан, улмаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орчим мөлжих зорилгоор Ш.Нансалмаа, Б.Отгонцэцэг, Г.Гантуяа, Б.Золзаяа нарын эмзэг байдлыг далимдуулан Шилийн гол аймгаас Эрээн хотод ирүүлэн Чин-Чионы гудамж дахь янханчлах газарт хүргэн “цагдаагийн газарт бүртгүүлнэ” гэж хуурч мэхлэх аргаар хохирогч нарын бичиг баримт буюу гадаад паспортыг нь авч тэднийг бусдад дамжуулан худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  хохирогч Г.Гантуяа, Б.Отгонцэцэг нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Золзаяа, Ш.Нансалмаа, гэрч Б.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг, Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2010.12.14-ний өдрийн 2б/4350 албан бичиг, “Шуурхай зар” сонины 2009.10.06-ны өдрийн №75 дугаарын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан  бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд М.Баярмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасан дөрвөн хүнийг бичиг баримтыг нууж, хуурч мэхлэх аргаар ашиг олох зорилгоор хүнийг улсын хил давуулан худалдаалсан, бусдад биеэ үнэлэхэд зуучилсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

М.Баярмаа нь бусдад төлөх төлбөргүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дах хэсэгт зааснаар 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Баярмаа овогтой Мягмарсүрэн, 2000 оны 5 дугаар сарын 9-ны өдөр төрсөн Халтархүү овогтой Мягмарцогт нарын  эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тогтоож өгөхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.