Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-19 |
Дугаар | 258 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | М,Нарантогтох, Т,Төрболд, Б,Цэрэндорж |
Зүйл хэсэг | 181.2.1 - догшин авирлаж; 181.2.5. - бүлэглэж үйлдсэн; |
Улсын яллагч | Ж.Чимгээ |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнхбаярын Нарантогтох, Тэгшбаярын Төрболд, Банзрагчийн Цэрэндорж нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан, бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар М.Нарантогтохыг 3 жил 2 сар хорих, Т.Төрболдыг 3 жил 1 сар хорих, Б.Цэрэндоржийг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Нарантогтох, Т.Төрболд, Б.Цэрэндорж нарыг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар М.Нарантогтоход оногдуулсан 3 жил 2 сарын хорих, Т.Төрболдод оногдуулсан 3 жил 1 сарын хорих, Б.Цэрэндоржид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар дүргийн ЦХ-т тус тус даалгасугай.
5. М.Нарантогтох, Т.Төрболд, Б.Цэрэндорж нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |