Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-18 |
Дугаар | 265 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Д,Ган-Утас |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | С.Алиманцэцэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даваажаргалын Ган-Утасыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ган-Утасын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг отверкыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Ган-Утасын цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Д.Ган-Утасыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |