Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-06-07 |
Дугаар | 245 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | М,Оргилбат, Г,Отгонбаяр, Н,Хосбаяр, Д, Мөнх-Эрдэнэ, Л,Билгүүнтөгс |
Зүйл хэсэг | 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх |
Улсын яллагч | Д.Үүлэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Ганболдын Отгонбаяр, Нямдоржийн Хосбаяр, Даваасүрэнгийн Мөнх-Эрдэнэ, Лувсандэлэгийн Билгүүнтөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Мөнхчулууны Оргилбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Мөнхчулууны Оргилбатыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-г журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Оргилбатын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
6. М.Оргилбатыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Г.Отгонбаяр, Н.Хосбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүнтөгс нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |