Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-09 |
Дугаар | 250 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Б,Батхишиг |
Зүйл хэсэг | 091.1. - Хүнийг санаатай алах |
Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бүрэнхүүгийн Батхишигийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 13 жил хорих ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Батхишигийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эрэгтэй хүний хилэн өмд нэг ширхэг * the Nort Face * гэсэн бичигтэй юүдэнтэй хар малгайтай нимгэн хоолойтой задгай энгэртэй хүрэм нэг ширхэг зүүн энгэр дээр * Galart * гэсэн бичигтэй цамц нэг ширхэг, * calwin clain * гэсэн бичигтэй төмөр аралтай тэлээ нэг ширхэг, цэнхэр улбар шар өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас нэг ширхэг, саарал нэг хос оймс, хар өнгийн оймс нэг хос, түрийтэй хос гутал нэг хос хар саарал өнгийн бээлий нэг хос, 0.75 грамийн савалгаатай Монгол стандарт, Ерөөл архины 2 шил, 30 см урттай шар өнгийн төмөр иштэй хутга нэг ширхэг, юүдэнтэй саарал өнгийн энгэр дээрээ tommyatkins гэсэн бичигтэй цамц нэг ширхэг 21.5 см урттай дугуй үзүүртэй талхны хутга нэг ширхэг, 19 см урттай хар өнгийн жижиг иштэй хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.Батхишигээс 2.113.500 төгрөгийг гаргуулж, хохирогч БГД-ийн 6 хороо, 104-31 тоотод оршин суух А.Амаржаргалд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Батхишигийн цагдан хоригдсон 118 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Б.Батхишигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |