Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-10 |
Дугаар | 253 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндорж, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга |
Зүйл хэсэг | 181.2.1 - догшин авирлаж; 181.2.5. - бүлэглэж үйлдсэн; |
Улсын яллагч | Д.Үүлэн, |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гантөмөрийн Мөнх-Эрдэнэ, Болдбаатарын Цэрэндорж, Өсөхбаярын Нямдорж, Амарсайханы Цагаан, Баатаржавын Баттулга нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Г.Мөнх-Эрдэнийг 3 жил 5 сар хорих, Б.Цэрэндорж, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга нарыг тус бүр 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Мөнх-Эрдэнэ, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга нарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52.8-д зааснаар Б.Цэрэндоржийн ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сонсголын аппаратыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 5 сарын хорих, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сар хорих ялуудыг тус тус тэнсэж, Г.Мөнх-Эрдэнийг 2 жил, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул, Орхон, Архангай, Увс аймгуудын ЦХ-т тус тус даалгасугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Б.Цэрэндоржид 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг эх Г.Баярмаа болон Баянгол дүүргийн ЦХ-т хариуцуулсугай. 6. Г.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндорж, Ө.Нямдорж, А.Цагаан, Б.Баттулга нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |