Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-06 |
Дугаар | 242 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Ш.Амгалан, С.Эрдэнэмандал, Б.Дуламсүрэн |
Зүйл хэсэг | 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | Б.Өнөрмаа, |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 290-р зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Прокуророос Сумъяабазарын Эрдэнэмандалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-г журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 181 дүгээр зүйлийн 181.2.5 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Шархүүгийн Амгалан, Бадарчийн Дуламсүрэн нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Ш.Амгаланг 3 жил 7 сар, Б.Дуламсүрэнг 3 жил 5 сарын хугацаагаар хорих, Сумъяабазарын Эрдэнэмандалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Дуламсүрэнгийн ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, С.Эрдэнэмандалын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52.5, 52.10-д зааснаар Ш.Амгалангийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Дуламсүрэнд 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн ЦХ-т даалгасугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар С.Эрдэнэмандалд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн ЦХ-т даалгасугай. 7. Ш.Амгаланг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.Дуламсүрэн, С.Эрдэнэмандал нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |