Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-08-27
Дугаар 154
Хэргийн индекс 171/2012/0111/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ёндонгийн Ринзаан
Шүүгдэгч Батсайханы Хаш-Эрдэнэ, Гүнэкэн овогт Сүнжидмаагийн Мөнхтөр, Алаг адуут овогт Бизъяагийн Ариунзаяа
Зүйл хэсэг 181.1. - Танхайрах
181.2.2. - нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж,
230.1. - Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
Улсын яллагч Н.Идэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Алаг адуут овогт Бизъяагийн Ариунзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон зүйлчилсүгэй.

2. Батсайханы Хаш-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн албан хаагчийн үйлдлийг эсэргүүцэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд, 
Гүнэкэн овогт Сүнжидмаагийн Мөнхтөрийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Алаг адуут овогт Бизъяагийн Ариунзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Батсайханы Хаш-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,
Шүүгдэгч Сүнжидмаагийн Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
Шүүгдэгч Бизъяагийн Ариунзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар Б.Хаш-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Батсайханы Хаш-Эрдэнийн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Хаш-Эрдэнэ, С.Мөнхтөр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,  Б.Ариунзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.
   
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Хаш-Эрдэнийн энэ хэрэгт 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Мөнхтөрд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Б.Ариунзаяад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нарт мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутамд өмсдөг кителийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Батзоригт буцааж олгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хаш-Эрдэнэд авсан цагдан хорих, С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хаш-Эрдэнэд авсан цагдан хорих, С.Мөнхтөр, Б.Ариунзаяа нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.