Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-05-28
Дугаар 173
Хэргийн индекс 017/2012/0107/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Дамбадаржаагийн Хулан
Шүүгдэгч Б.Халиунаа
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч П.Батболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

Борлууд овогт Болдбаатарын Халиунааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Халиунаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Халиунаад оногдуулсан 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж, тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Халиунаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар “АТА трейд” ХХК-иас 18.265.350 төгрөг гаргуулж хохирогч Д.Батцэцэгт, 1.982.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Гансүхэд тус тус олгож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Халиунаас 4.615.000 төгрөг гаргуулж “АТА трейд” ХХК-нд олгож, хохирогч Д.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.533.299 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Ангарагийн 300.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-д зааснаар “АТА трейд” ХХК нь өөр учирсан хохирлоо Б.Халиунаас шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Батцэцэг, иргэний нэхэмжлэгч М.Гансүх, Ө.Ангараг нар нь нотлох баримтаа бүрдүүлэн учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Халиунаад оногдуулсан эрх хасах ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Б.Халиунаагийн В ангиллын №288483 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн Мэргэжил Хяналтын газарт хүргүүлсүгэй.

Б.Халиунаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Халиунаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.08.30 687 Нийслэлийн шүүх Дамдинсүрэнгийн Дамдин-Од Б.Халиунаа 215.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.11.02 632 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Б.Халиунаа 215.2.