Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-17
Дугаар 142
Хэргийн индекс 171/2012/0133/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Цогийн Оч
Шүүгдэгч Боржигон овогт Майжавын Пүрэвдулам
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч Г.Яндаг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Майжавын Пүрэвдуламыг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай.

2. Майжавын Пүрэвдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 17 /арван долоо/ жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Пүрэвдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан 17  жил хорих ялд, мөн хуулийн 181 дүгээр 181.1-д зааснаар 1 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 17 /арван долоо/ жил хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.Пүрэвдуламд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Пүрэвдуламын энэ хэрэгт 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 196 /нэг зуун ерэн зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар М.Пүрэвдуламаас 3.476.850 /гурван сая дөрвөн зуун далан зургаа мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 10-131 тоотод оршин суугч Боржигон овогт Дашдэлэгийн Гансүх /РД:ТВ72052672/-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн малгайг шүүгдэгч М.Пүрэвдуламд, талийгаач И.Нэргүйн хувцсыг хохирогч Д.Гансүхэд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Пүрэвдуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Пүрэвдуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
     


   ДАРГАЛАГЧ,
   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Ц.ОЧ          
           
   ШҮҮГЧИД                                          А.АЛТАНХУЯГ

                                   Б.ЦОЛМОНБААТАР




Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.