Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-04-26
Дугаар 182
Хэргийн индекс 016/2012/0181/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Ч.Сайнбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хүнд овгийн Чулуунбаатарын Сайнбаяр Мандаагийн Хүрэлсүхийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сайнбаярыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Сайнбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Ч.Сайнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ч.Сайнбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сайнбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.